С.Амарсайхан: Би албан тушаалын төлөө яваагүй, нөхөд маань дэмжсэн

0
69

Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг энэ сарын 22-нд  хэлэлцэж, 81,82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжсэн юм. Ийнхүү НИТХ-ын шинэ даргад МАН-ын бүлгээс Д.Баярсайхан, АН-ын бүлгээс С.Амарсайхан нарыг нэр дэвшин өрсөлдсөн ч хэн нь олонхийн санал авч чадалгүй, гишүүдийнх нь  санал  тэнцсэн. Ингээд НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайханы байр суурийг хүргэж байна.

НИТХ-ынхан шинэ даргаа сонгох сунгаанд өрсөлдөж байна. Одоогоор хэн нь ч олонхийн санал авч чадсангүй?

-Хүн юу тарина түүнийхээ үрийг авдаг гэж үг бий. Жимс тарьчихаад өөрөө авдаг. Харин шарилж тарьчихаад түүнийхээ үрийг бусад руугаа цацдаг байж болохгүй. 60 тэрбумын бичлэг бол худлаа гэхэд дэндүү үнэн, үнэн гэхэд сэтгэл гонсойлгомоор бичлэг байсан.  Улс үндэстнийхээ эрх ашиг, нийгмийн ёс суртахуун цаашлаад Монгол хүний, төрийн үнэ цэнийн тухай асуудлыг хөндсөн учраас Ц.Сандуйг цаашид иргэдийн хурлын даргын албан тушаалыг хашаад нийт нийслэлчүүдийн хувь заяа ажил амьдралыг аваад явах боломжгүй гэж үзэж байна.

 -Хэрвээ та олонхийн дэмжлэг хүлээвэл ажлаа юунаас эхлэх вэ? 

-НИТХ гэдэг бол хотын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулж хөгжүүлж түүндээ хяналт тавьж иргэддээ тайлагнаж ажилладаг байгууллага. Ингэж ажиллах ёстой. Мөн бид иргэддээ илүү нээлттэй ажиллах ёстой. Би албан тушаалын төлөө яваагүй. Намын нөхөд маань ажил явуул гэж намайг дэмжиж байгаа.

Зарим төлөөлөгчид нь нэрээ татсан нь олны анхаарлыг илүүтэй татсан. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгчгүй өрсөлдөөн гэж хараад байгаа?

-Тэр бол намын дотоод асуудал байх. Түүнээс гадна засаглалын үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт хийгдэх нь зөв. Сүүлийн таван сараас хойш нийслэлийн удирдах зөвлөл хуралдсангүй. НИТХ-ын төлөөлөгчид зөв зүйлд санаачлагатай хамтач байх ёстой. Намын бодлого нэрээр ганц хүний шийдвэр, цөөн хүний хүний хүслийн хайрцаг байж болохгүй.

                                                                                                              Б.Хэрлэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here