А.Меркелийн нам Бундестагт олонх болжээ

0
76

Христийн Ардчилсан холбоо намын дарга, Германы канцлер Ангела Меркель Бундестагийн сонгуульд олонх болсноо зарласныг “Ройтерс” агент­­лаг уламжилжээ. “Парла­ментад олонх болж Германы канцлераар дөрөв дэх удаагаа ажиллана гэдэгтээ би итгэлтэй байна” гэж санал хураалтын урьд­­чилсан дүн гарсны дараа А.Меркель хэлсэн байна. Тэрбээр “Манай нам ирэх дөрвөн жилд парламентад хамгийн гол хүчин болж, ард иргэд надад дахин канцлераар ажиллах боломж олгоно гэдэгт би итгэлтэй байна” гэсэн юм. Тэрбээр Сайд нарын шинэ танхимаа Зулм сарын баяраас өмнө байгуулахаа мэдэгджээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн 18 цагт санал авах байрууд хаалгаа барьснаар саналын хуудсыг тоолж эхэлсэн байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах болон дүрвэгчдийн асуудал нь энэ сонгуулийн гол сэдэв байлаа. Германы телевизийн мэдээлснээр, А.Меркелийн Христийн ардчилсан холбоо нам 33.5 хувийн саналаар энэ сонгуульд тэргүүлсэн бол зүүн төвийн үзэлт Социал демократ нам 21 хувийн санал авчээ. Социал демократ намын дарга Мартин Шульц эрх баригч эвсэлд нэгдэх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Социал демократ нам өмнө нь эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан юм. М.Шульц “Манай нам хамгийн том сөрөг хүчин болно” гэжээ. Ингэснээр А.Меркель жижиг намуудтай эвсэл байгуулахаар болсон аж.a

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here