Эр хар сур

0
86

 “Эр хар сур” хэмээн Төрийн шагналт, Д.Сосорбарам гавьяат хэзээ ч билээ дээ Дүрзээгийн Одхүү гэж энэ эрийг хэлсэн санагдана. Магадгүй яагаад эл үгийг түүнд зориулж хэлэв гэдэг нь их сонин. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж нэг сайхан үг бий дээ. Чухамдаа тухайн хүн тухайн цагт юу ярьж байсан нь чухал биш хэн байх нь чухал гэдэгт нэлээд дөхөж очих болов уу гэх өчүүхэн бодол төрөх аж.

Тэр номын цадиг дэлгэрсэн энгийн хоёр сайхан багшийн гэр бүлд төрж эерэг орчинд өсөж, зөв амьдарч яваа жирийн нэгэн монгол эр хүн. Бас чадалтай инженер, чадвартай менежер. Улс төрд ч бяртай хүү. Юм л бол Эрдэнэтийнхэн гэдэг Эрдэнэт рүүгээ татдаг Оогий ах өнөөдөр ч бас тийм хэвээр. Багахан жишээ дурьдахад цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх тэр дундаа ирээдүйн устай, цахилгаантай, үйлдвэржсэн Эрдэнэт болоход хамгийн том түлхцээр “Эгийн гол”-ын усан цахилгаан станцыг нэрлэнэ. Хөрш орнуудын хүнд, хэцүү даваа, шахалт гээд 20 жилийн гацаанаас танай Д.Одхүү гаргаж төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг цахилгаан станцыг барьснаар Орхон аймагт хоёр дахь Хөвсгөл далай бий болж таван сая монголыг 150 жил умдаалах нуур үүснэ. Энэ мэтчилэн ажлын байр гээд төслийн олон гайхалтай ид шид Эрдэнэтийнхэнд өгөөжөө өгнө. Гэвч цаашид үүнийг улс төрийн нөлөө, түлхэх хүч илүү хэрэгтэй болно…

Хүн ялалт биш ялагдлаас илүү үнэнийг олж хардаг. Эрдэнэтэд өмнө нь хоёр удаа ялагдаж, хоёр удаа ялсан товчхондоо алдаа оноо нь тэнцсэн хүн. Өнгөрсөн 2000 онд ялагдчихаад “Би амласнаа биелүүлнэ ээ” гэж Дэнжийн замыг барихад өөрөө хүрз барин ажил хийлцэж байсныг нутгийнхан ярьдаг юм билээ. Харин гишүүн болсноосоо хойш найман жилийн хугацаанд Оогий ах Орхон аймгийг өрсөлдөх чадвараараа 21 аймгийг манлайлахад хамгийн их хөрөнгө оруулалт, төсөв татаж, бүтээн байгуулалт хийсэн хүн. Та бидний мэдэх Хүүхдийн ордон, гал команд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам харгуй, хүүхдийн автобус гээд бүтээн байгуулалт, хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролд зориулсан олон төсөл, хөтөлбөр явуулсны баримт нь нүдний өмнө бэлхнээ бий.

Түүнд нүцгэн гар, ухаан, сэтгэл, үнэ цэнэ байдаг.  Хувь хүн, өөрийнхөө төлөө биш төрийн юмыг төрд нь өгөх,  эзэнтэй байлгах хариуцлагатай ажлыг Дүрзээгийн Одхүү гэж инженерт тэр үеийн шинэчлэгчид өгсөн. Төрийн өмчийг хувийн юм шиг өмчилдөг байсан хүмүүстэй хатуу тэмцсэн тэр дөрвөн жил /1996-1999/ түүний чих амар байсангүй. Атаархсан, хорссон нөхдүүдээс болж 100 гаруй удаа шүүхэд дуудагдаж, ямар нэгэн байдлаар орцолцсон ч нэг ч удаа ялагдал хүлээгээгүй нь танай Д.Одхүүг ямар хянуур, ухааны бядтай хүн болохыг харуулах байх. Бас Монголын тал “Эрдэнэт” үйлдвэрээс 51 хувиа авах эрсдэлтэй, хэцүү ажлын дэнсэн дээр өөрийн талд 100 хувь ашигтай шийдүүлсэн мэдрэмжтэй, ухаантай хүн.

Тэр хүн ямар орчинд яаж өссөн, ямар зүйлийг үнэ цэнэтэй гэж үздэг гэдгийг сэтгүүлч хүний хувьд Оогий ахтай ойр байсан багахан мөчид мэдрэгдсэн юм. Би энэ хүнийг тэнгэрт тултал нь дэмждэг хүн ч биш. Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн амьдралд хэтрүүлчих, худлаа хавагнуулчих зүйл байсангүй. Сонгууль болоход гэнэт ухаан орсон юм шиг савсаганаж гарч ирдэг хүмүүсийн нэг биш гэж надад олон хүн хэлж билээ. Өнгөрсөн дөрвөн жилд Эрдэнэтийнхэн “Манай Оогий нэг их үзэгдсэнгүй” гэж эртээд мэр сэр үг чулуудах юм. Харин үүнийг Оогий ах “Би соногдсон гишүүн ажлаа хийж байхад хажуугаар нь чихэлдэж гүйх дэмий. Тийм ёс зүйгүй зүйл байж болохгүй шүү дээ” хэмээх товчхон хэдэн үгээр хариулж орхив.

Сонгуулийн шинэ хуульд зааснаар найман хуудас 16 нүүр намтрын сэтгүүл гэдэг том талбай ч юм шиг. Одхүү ахаас өөрийнх нь туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага, ажил гээд олон зүйлийг шалгааж нэлээд дэлгэрэнгүй бичих санал тавьсан ч өөрийгөө нэг их дөвийлгөх, магтуулахыг хүссэнгүй. Гэсэн хэдий ч амьдралынх нь багахан мөчөөс дурьдахад 16 нүүр аяга бүлээн цай уухын зуур л хугацаа мэт санагдлаа.

Танай Оогийг зөвхөн сонгуульд нь зориулж тэнгэрт тултал нь магтахыг хүссэнгүй. Зүгээр л түүний зөв сэтгэл, зөв философитой явсан амьдралын замналаас багахан ч болов тэмдэглэхийг хичээлээ. Энд таны мэдэх орхигдсон олон зүйл үлдсэн бол биднийг өршөөгөөрэй.

“Таван онц”-ын эзэн, математикч Оогий

“Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээх нэг сайхан үг байдаг даа. “Ер нь ирээдүйд юм дуулгах, хол явах хүний шинж хар багад нь л нүд, нүүр хоёроос нь харагдаж байдаг юм” гэж Ардын их хурлын депутат асан нэгэн буурай хэлж байсан санагдана. Тэгвэл тэртээ 1976 онд Улаанбаатар хотын нэгдүгээр 10 жилийн сургуулийн математикийн гүнзгий ангид Монгол Улсын хамгийн шилдэг хүүхдүүд /долоодугаар анги/ цуглажээ.

Энэ хүүхдүүд дотроос одоо бидний таних улс төр, урлаг спорт, шинжлэх ухааны мундагчууд төрсөн аж. Жишээлбэл, тээр нэгдүгээр салааны хамгийн хойно урд талын охиныхоо үснээс татаж дэггүйтэж суусан хоёр нөхөр хожим ардчиллын алтан хараацайнуудын нэг, өнөөдөр төрөө жолоодох эрхмүүд болцгоожээ. Тэднийг Дүрзээгийн Одхүү, УИХ-ын гишүүн асан Д.Баттулга /Нийслэлийн ИТХ-ын одоогийн дарга/ гэдэг. Энэ дэггүй жаалууд математикийн хот, улсын олимпиадад айргийн тавд хэдэнтээ орж байсан түүх бий. Эднийг тоондоо давгүй байсан гэдгийг УИХ-ын гишүүн, Р.Гончигоо багш хүртэл хэлэх юм билээ.

 Мянга гаруй хүүхдээс шалгарсан, хамгийн шилэгдмэл эдний ангийхан ганц тоондоо ч бус монгол хэлний улсын олимпиадад ангиараа түрүүлж байсан гэдэг.

Нөгөөтэйгүүр алсдаа зөв хүн болоход зөв орчин, зөв найз нөхөдтэй байхаас ихээхэн шалтгаалах нь тодорхой. Өнөөх “Таван онцын эзэн” гээчийг ангийнх нь 20 гаруй хүүхэд авч байсан гээд бодохоор Оогий ахын анги Монгол Улсын шилдэг болох нь мэдээж хэрэг биз.  Аравдугаар анги төгсөхөд энэ ангийн 35 хүүхдийн 32 нь гадаадын их дээд сургуульд сурах эрх авав. Ингэж бодохоор ёстой гавлуудын цугларал байжээ.

/Нэмэлт: шинжлэх ухааны доктор ангийн хүүхэд, мөн Д.Баттулга даргаас энэ хэсгийн товч дурсамж оруулах. 10 жилийн зурагнуудаас дурсамж, түүхчилсэн байдлаар нийтлэх/

Өнгөт хэвлэлийн “гахайчин” Оогий

Танай Оогий 1991 онд геологиос гарч хувийн бизнес, бүр тодруулбал, гахайчидтай хөл нийлүүлэхээр боллоо. Бусадтай адилхан ганзагын наймаа эрхэлж тэр таван жил гахайчин болох замнал руугаа орлоо. Гэхдээ хувцас зөөдөг, спирт савладаг гахайчин биш байв. Том ах зурагчин Д.Наранхүүтэйгээ цуг тухайн үед өнгөт хэвлэлийн бизнес эрхлэхээр ийн хувийн хэвшлийнхний эгнээнд багтжээ. Хоёр хүүгийнхээ хөл дээр нь босгохоор зэхэж буй компанид нь аав Дүрзээ гуай “Монголоор” хэмээх нэр хайрлалаа. Эл нэр ч учиртай. Аав нь судалгаа хийчихдэг бичгийн хүн учраас Богд хаант засгийн үед алт олборлодог байсан  “Монголор” компанийн нэрийг өгчээ. Монгол хүн сэтгэлдээ үргэлж билэг тээж явдаг болохоор ч тэр үү уг компани шиг алт, мөнгөөр арвин байхыг билэгдсэн ч байж болох.

Ямартай ч ах, дүү хоёр хэвлэх үйлчилгээ үзүүлдэг ийм нэгэн компанитай болов. Давгүй ч ажиллууллаа. Оогий үүгээр ч зогссонгүй хажуугаар нь 1993 оны үед сүлжээ компьютерийн бизнес давхар эрхэлж эхлэв. Одоогийн Буянгийн Жагаа /Жаргалсайхан/-ийн оруулж ирсэн 20 компьютерийн тавыг нь нэг сарын дотор зарж “хөөрхөн” ашиг олсон аж. Ингэж манай Оогий ах төрөөс хувийн хэвшилтэн болж үзэв. Харин 1996 оноос АН парламентад олонхи болж төрийн өмчийг хувьчлах түүхэн ажлыг эхлүүлэх, хянах хүмүүсийн нэгээр түүнийг томилсноор төрийн, хичээнгүй Д.Одхүүгийн бас нэгэн чухал замын үүд нээгдсэн нь тэр.

Бизнесмен Оогий байхын хажуугаар бас хувьсгалч Оогий. Ардчилсан хувьсгал бидний эх оронд өрнөж өнөөдрийн энэ нийгмийг цогцлоох үндсийг бат суулгаж өгсөн эхний зуутын нэгд Дүрзээгийн Одхүү гэж эр заавал орох учиртай. Олны өмнө од болж, уриа лоозондоогүй ч мань хүн Ардчилсан холбооны анхны 100 гишүүнд багтав.

Л.Баатархүү

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here