Эцэг эхийн буруу ойлголтоос үүдэн гарах алдаа

0
84

 Орчин үед аз жаргалтай гэр бүлийг хэрхэн бүтээх вэ, үр хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг дээр олон нийт анхаарлаа хандуулах болсон. Цаг үеэ дагаад хүн бүрт, айл болгонд хэрэгтэй зүйл бол гэр бүл судлалын талаарх ойлголтууд юм. Тиймээс бид Гэр бүл судлаач, доктор Т.Намжилын бүтээлүүдээс цувралаар хүргэх болно. Энэ удаагийн дугаарт гэр бүлийн сурган хүмүүжилд байнга тохиолддог нийтлэг алдаа гэсэн сэдвийн хүрээнд бэлтгэснийг уншигчдадаа хүргэж байна.

 Нийтлэг гурван хэсэгт хувааж болно

Нэг дэх алдаа:

Хүүхэд эцэг эхийн сэтгэл /хайр/ илрэн гарах онцлогийн талаар эцэг эхийн өөрсдийнх нь дутмаг хийгээд буруу ойлголт.

Хоёр дахь алдаа:

Хүүхдийнхээ нас биеийн онцлогийн тухай эцэг, эхчүүдийн сэтгэл зүйн дутмаг мэдлэг, сурган хүмүүжлийн үр нөлөөтэй арга барилын дутагдал мухалдал.

Гурав дахь алдаа:

Эцэг, эхийн хувийн үлгэр жишээ, хүүхдийн өмнө гүйцэтгэвэл зохих өөрсдийн үүрэг тавьж буй шаардлагын нэгдлийг дутуу үнэлэх явдал юм.

 Алдаа чухам юунаас үүсч байна вэ

Сэтгэл зүйчид эцэг эхийн хүүхэддээ ханддаг харилцааг судлаад алдааг юуны өмнө хоёр зүйлээс үүсдэг гэж үзэж байна.

Энэ нь:

Нэгдүгээрт: Хүүхдийнхээ зан авир, төлөв байдлыг хянах.

Хоёрдугаарт: Хүүхэддээ сэтгэл хөдлөлөөр харьцах байдал.

Энэ хоёрын аль нэгийг нь эсвэл хоёуланг нь зэрэг зөрчвөл хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд ноцтой гэм учруулна.

Жишээлбэл:

Та хүүхдийнхээ зан авир, төлөв байдалд нь зохих ёсны хяналтаа тавьж чадаагүй бол:

-Хүүхдийн хөөрүү сэтгэлийг илүү анхаарах,

-Эрх танхи байлгах, илүү энхрийлэх,

-Зарчимгүй буулт хийх,

-Хүүхдийн өөрт нь байдаг, байдаггүй сайн талыг нь байхад хүргэнэ.

Ингэснээр хүүхдийн зан төлөвийн хөөрүү, хийрхүү шинжийг төлөвшүүлдэг. Эцэг, эх та хүүхэддээ хайхрамжгүй хандсанаас болж хүүхдээ өвөг дээдсийн ярьдагчлан хүүхдээ хүн шиг хүн болгож чадахгүй. Эцэг эх та  өөрсөддөө уршиг тарина.

Сэтгэл зүй “Хөөрүү сэтгэл”-ийн хүчирхийллээс сэргийлье

Энэ нь ил тод нээлттэй ба хаалттай хэлбэрийн бүтэлгүй гэр бүлүүдэд ихээр тохиолддог. Энэ нь гэр бүлийн доторхи хүчирхийлэл бөгөөд урт удаан байн, байн үе үеийн сэтгэц зүйн үйлдэл болж, хүүхдэд зан төлөвийн эмгэг шинжийг бий болгож, бие махбодийн хөгжилд гажиг үүсэхэд хүргэдэг.

Ийм хүчирхийллийн хэлбэрүүд:

-Хүүхдийг илэрхий дургүйцэж шүүмжлэхэд,

-Түүний сайн дор үзэж басамжлах,

-Хүүхдийг илт айлган сүрдүүлэх  бие махбодид нь биш ч гэсэн үгээр

-хүүхдийн нас биеийн онцлогт тохироогүй хатуу чанд шаардлага тавих,

-насанд хүрэгчдийн зүгээс худал хэлж амлалтаа үл биелүүлэх

-хүүхдийн итгэл найдварыг алдах зэрэг

Хүүхдэд эцэг, эхээс ширүүн хандах шалтгаан ихэвчлэн тэдний бага насны онцлог шинж чанаруудын талаар захын мэдлэг дутагдсанаас бий болдог.

 Энэ нь чухам юунаас болох вэ

Хүүхдэд бүр багадаа улмаар сургуулийнхаа насанд ямарваа нэг шаардлагыг таны хэлсэнг тар даруйд нь биелүүлж чадахгүй гэдгийг мэддэггүйгээс.

Дээрх байдлаас хүүхдээ дуулгаваргүй үг авдаггүй яасан юм удаан ойлгодог юм бэ гэх яриаг гаргадаг.

Ийм нөхцөлд эцэг, эх та хүүхдээ яг одоо үгэндээ оруулахыг чармайх тавьсан шаардлагаа хүүхдээрээ үг дуугүй биелүүлэхийг шаардаж хавчиж шахалт үзүүлдэг.

Тийм биз дээ. Бодох л асуудал даа.

Сэтгэл зүйн үндсэн бэрхшээл ба “хэцүү” зан авир ихэвчлэн хүүхдэд хувь хүний бие махбодь сэтгэл санаа ёс суртахууны бүтэц хэлбэржих тогтолцоонд шинэ зүйл идэвхтэйгээр илрэн гарч, үүсэх хөгжлийн хямралын үеүдэд бий болдог. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дээрх онцлогийг аль болох эрт нөхцөл байдалд нь учрыг олж байхыг хичээвэл зүйтэй. Тэгж хэдийчинээ чадна вэ төдийчинээ хүүхдийнхээ сэтгэцийн ёс суртахууны хандлага дахь гажилт. Өөрчлөлтийг мэдэрсээр байх болно. Эцэг, эх таны талаас хүмүүжлийн хүч хэрэглэх арга нь ч төдийчинээ байх магадлалтай.

Өөрийн хүүхдэд эцэг, эх төдийлөн хайхрамжгүй хандсаар байж болохгүй боллоо

Үүнд хэд хэдэн шалтгаан бий:

Эхний шалтгаан:

Эцэг, эхчүүд хүүхдээ бодох манатай өөрсдөд нь тулгамдсан олон асуудалтай учирдаг тул эцэг, эхийн үүрэг хариуцлагаа умартдаг. Эндээс л хүүхдийн нийгмийн өнчрөл эхэлдэг.

Дараах  шалтгаан:

Зарим эцэг, эхчүүд багаас нь хүүхдээ биеий нь даалгахыг сургах гэж оролдохдоо хүүхдээсээ хэтэрхий зайлсхийж сөрөг байдалд хүрдэг. Энэ нь хүүхдийнхээ сэтгэл хөөрлийн хэрэгцээ оюун санааны гансралыг эс хайхран хааяа эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэх үүргээ өөрийнхөө мөрөн дээр тохохыг үл хүсэн хүүхэд ба насанд хүрэгчдийн ертөнц онцгой байдаг хүслийг тунхаглахыг эрмэлздэг. Тухайлбал, сурган хүмүүжүүлэх суурь нь болох хүүхэд өөрөө биеэ дааж хэнээс ч хамааралгүй уяа нь алдуурсан мэт эрх чөлөөтэй өсөг гэж ойлгох нь олонтаа.

Удаах шалтгаан:

Хүүхдийн амьдралд эцэг, эхчүүд тэдэнтэй наад захын асуудлын талаар сурлага нь ямар байна яаж шүү байна даа. Ярилцсан шүү болоод хүүхдийн сэтгэлийг зовоож байгаа ямар асуудлыг яаж шийдэх зөвлөгөө хүсдэг. Тэдний зовлон жаргалыг хуваалцахгүйгээр энгийн асуудлаар ёс төдий хандан үгээр өөрсдийн оролцоогоо хязгаарладаг байна. Ийм тохиолдолд хэт хайхрамжгүй хандлагын шалтгаан нь хүүхдийн хувь заяа хамаагүй гэдэг ойлголтоос ч илүү ноцтой болдог. Ийм үед хайхрамжгүй эцэг эхчүүд хүүхдэд нийгмийн хүлээн зөвшөөрөшгүй хандлагыг бүх боломжийг үзүүлэх дохио зангаа болдог./Хүүхдээ хахуульдах маягаар үнэтэй бэлэг өгөх хүнийх нь хувьд түүнд тулгамдсан асуудлыг тоодоггүй / хүүхдийнхээ эрх танхи байдлыг хуурмагаар шүүн хэлэлцэх эцэг, эхийн хайр халамжаар жаргуулж байгаа юм шиг байлгах зэргээр нуун далдлахыг оролддог. Энэ нь байдал нь эцэг, эхчүүдэд  дотоод сэтгэлээ сэтгэл зүйн хувьд хамгаалах өөрийгөө өмгөөлөх хэрэгсэл болдог нь ховор биш. Орчин үед өөрийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх Алтан дундачийг олон эцэг, эхчүүдэд нэн хүнд болсоор байгаа. Тун анхаарах асуудал боллоо.

                    Тэгвэл бид юуг эхлэж анхаарвал зүйтэй вэ

  1. Нарийн чанга шаардлагыг аядуу зөөлөнтэй хослох нь эцэг эхийн шаардлагын хүч чадлын чухал нөхцөл болж өгдөг.
  2. Ая зүйтэй нь арай үр ашигтай арга бөгөөд хүүхдийн оюун ухаанд ихээр нөлөөлж хүүхэд өөрийнхөө нэр хүндийг гутаах аюулгүй болгож эрх чөлөөтэй зориг таалалтай байхад нэн ач тустай.
  3. Аядуухан харилцах хандлагандаа жам ёс жирийн байдал үнэн сэтгэл төрх зоргоор нь тавихгүй байх, өө сэв үл эрсэн шаардлага зөвшөөрч болмооргүй гуйлт эдгээр нь өвөрмөц онцлог ялгаатай байдаг.

Аядуу харилцаа бий болгоход дараах зүйлийг анхаарах нь зүйтэй:

  • Өсвөр насны хүүхдийн бие хүнийх нь хувьд түүний давуу сайн тал хүүхдийн сурах хөдөлмөрлөх болон зан авирт нь ухаалаг чанга шаардлага тавьж хүндлэх.
  • Томчуудаас өсвөр насны хүүхдэд сэтгэл зүйн байдалд нь онцгой гярхай анхаарал хандуулж даалгасан ажлыг гүйцэтгэхэд нь дэс дараатай чанга шаардлага тавих.
  • Хүмүүжлийн янз бүрийн арга хэрэгслийг хоорондын холбоо үндэслэлтэй ашиглах.
  • Үүнд. Сайшаах, хөхүүлэн дэмжих урамшуулах, хатуу чанд шаардлага тавих итгэх үнэмшүүлэх, бат үзэлтэй болгох, сануулах урьдаас мэдэгдэх ятгаж ойлгуулах буруушаан шийтгэх үнэн зөв шударга шийтгэх гэх мэт.
  • Итгэх итгэлийг нь эмх цэгц дэг журамтай хослох, улиг болсон хяхалт шахалтыг үл хийх.
  • Өсвөр насны хүүхдийг өөрийгөө хянахад итгүүлэх
  • Харилцаа хандлагын зөөлөн бат итгэлийг сайныг хүсэж ерөөхтэй хослох томчуудын тавьж буй шаардлагаас хэрэгтэй ба чухал зүйлээ соргогоор олж авахад туслах,

Хүүхдийнхээ ямар нэгэн бэрхшээл зовлон уйтгартай тааламжгүй ажлаас хаацайлан хамгаалж адайр зан, эрх танхил, олон аашийг нь өөгшүүлж зоргоор тавих нь эцэг эхчүүд хүүхдийг хүмүүжүүлж байгаа биш харин тэдэнд зарагдаж үйлчилж байгаа хэрэг болно.

Та бүгдийн удам эрүүл, ухаан саруул, ажил үйлс нь амжиргаа нь өрнөн дэвжиж байх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here