Э.Болорчулуун: Миний нэр дээр нэг ч газар байхгүй

0
152

Манай мэдээллийн сайтад Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай холбоотой мэдээлэл ирлээ. Энэхүү мэдээллийн дагуу түүнээс өөрөөс нь асууж тодрууллаа.

Таны хөрөнгө орлогын мэдүүлэгт  АТГ-аас шалгалт хийхэд, Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, үйлчилгээний зориулалттай  450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан байсан гэх юм. Энэ үнэн үү?

-Энэ бол их эртний мэдээлэл. 2013 онд энэ асуудалтай холбоотой АТГ–т шалгуулж байсан. Учир нь хөрөнгө орлогын мэдүүлэгт нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр шалгуулсан. Тухайн үед АТГ-аас хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зүйл байхгүй. Тэгэхээр нотлох баримт бүрдсэн учир хөрөнгөө нуугаагүй гэсэн бичгийн АТГ-аас өгсөн. Одоо ч байгаа. Энэхүү бичгээ одоо хэр нь хадгалж явдаг.

-Ардын жүжигчин Д.Самбуу гуай таны ямар төрөл вэ. Бэлхэд Д.Самбуу гуайн хамаатны бариулж буй олон хувийн эзэмшлийн барилгуудыг таньтай холбоотой гэсэн мэдээлэл байна. .Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Ардын жүжигчин Д.Самбуу гэдэг хүн бол миний нагац ах. Энэ хүнд нэг ч газар олгож байгаагүй. Надад хамаагүй асуудал байна.

Нууц биш бол таны нэр дээр хэчнээн газар байдаг вэ. Таныг Орбитод амаар нь газар олгосон гэх яриа байдаг?

-Миний нэр дээр нэг ч газар байхгүй. Би өөрөө өөртөө газар олгож болохгүй шүү дээ. Орбит чинь ам байхгүй. Дандаа гэр хороолол шүү дээ. Ийм газар амаар нь газар олгоно гэсэн зүйл байхгүй. Харин манай эхнэрийн нэр дээр 700 ам метр газар Тахилтад байдаг. 2010 онд нийслэл болон дүүргүүдийн газрын албанаас ажилтануудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор олгосон. Тэгэхдээ хүмүүсийг 30, 30-аар олгосон. Олгохдоо сугалаа сугалсан. Тэгээд сугалаагаар таарсан газар юм. Одоо хашаа бариад хамаатны хүнээ буулгасан байгаа.

                                                                                                                  Б.Хэрлэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here