Сэжигтэн,яллагдагчийг тогтоох ажил эхэллээ

0
128

Улсын Их хурлаас шинэчлэн батлагдсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж байгаа хэргүүдэд сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон, хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэншийдвэрлүүлэх нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар саруудад зохион явуулах удирдамжийг дүүргийн прокурорын газрууд болон Мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ. 

  Нэгдсэн арга хэмжээ 80 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд түүнд Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэрэг бүртгэх алба, дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсүүдэд шалгагдаж байгаа хэргүүд хамрагдах юм байна. 

Аяны хүрээнд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй нийт хэргүүдийг прокурорын газарт байгаа дүн мэдээ, бүртгэлтэй тулгалт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн ерөнхий прокуророос дүүргийн прокурорын газруудад үүрэг болгожээ. Дээрх арга хэмжээний нэгдсэн дүнг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор дүгнэж, Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Прокурорын ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here