Хүүхдийн цогцсонд хар тамхи нууж оруулж ирээд баригджээ

0
144

Хүний мэдрэлийн системийг  хүчтэй цочиролд оруулж, улмаар донтох өвчин тусгадаг  мансууруулах бодисын гайгаар  дэлхий дахинд олон хүн ажил, амьдрал, эрүүл мэндээ алдаж байна. Өнгөрсөн зуунаас эхлэн мансууруулах эм, бодисыг хууль бусаар хэрэглэх нь дэлхий дахинд ихсэж, түүний нөлөөгөөр гэмт хэрэг, хараад байдал, хүчирхийлэл улам ихсэж буй нь олон тоо баримтаас харагддаг. Үүнээс үүдэн дэлхий дээр  жилд хэдэн мянган хүн амь бөхсөөр байгаа нь нууц биш юм.

Өнөөдөр мансууруулах эм, бодисыг хууль бусаар хэрэглэхийн эсрэг дэлхий нийтээр тэмцэж, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа боловч хэрэглэгчдийн тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай  байна. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ эдгээр улсууд руу шилжүүлжсээр байгаа юм. Түүнчлэн мансууруулах бодисыг тээвэрлэх, хэрэглэх арга барил улам нарийсч хүний санаанд багтахааргүй  зүйлээр илэрч буй нь бүр ч аюулын харанга дэлдлээ. Баримт ишилбэл, АНУ-ын  гаалийн ажилтнууд  саяхан нэгэн ноцтой хэргийг илрүүлжээ.

Тодруулбал,  АНУ-ын Вашингтон хотын нисэх онгоцны буудлын хяналтын бүсийнхэн буурай хөгжилтэй орноос  өлгийтэй хүүхэдтэйгээ зорчиж ирсэн 32  настай нэгэн эмэгтэйд гаалийн шалгалт үзлэг хийхэд,  нярай хүүхдийн цогцосны хэвлийн хэсэгт хар тамхи хийж  оёсон байсныг илрүүлжээ. Уг хэргийг үйлдсэн эмэгтэй нислэгийн туршид өлгийтэй хүүхдээ огт хөхүүлэхгүй явсан нь үйлчлэгчийн анхаарлыг татсан байна. Тиймээс үйлчлэгч эмэгтэй зорчигч бүсгүйн талаар гаалийн ажилтнуудад мэдээлэл өгч уг хэргийг илрүүлжээ. Өмнө нь  хар тамхийг зөвхөн ачаа тээшиндээ нууж оруулахыг завддаг байсан бол өдгөө  техник технологи хөгжихийн хэрээр хар тамхины наймаачдын бүлэглэлүүдийн гэмт хэрэг хийх арга барил улам нарийсч, хар тамхи тээвэрлэх үйл ажиллагаанд мэргэжлийн мэс засалч, мөрдөгчид, гаальчдыг татан оролцуулж хүрээгээ улам тэлсээр байгаа юм. Тиймээс ч  НҮБ-ын судалгаагаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд 3 дахин нэмэгдэж тэр хэрээр худалдах, тээвэрлэх  арга нарийссаар тухай мэргэжлийнхэн хэлдэг.

Түүнчлэн сүүлийн үед Кибер хар тамхи /Аудионаркотик/ гэж нэрлэгдэх хүний сэтгэцэд сонсголын эрхтэнээр дамжуулан нөлөөлж мансууруулах бодис хэрэглэсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг, интернетээр хурдацтай тархах шинэ төрлийн зүйл хэрэглэх аюул заналхийлж буй нь хууль, хяналтын байгууллагын ажилтнуудын анхаарлыг татсаар байна. Мөн түүнчлэн олон улсын баримт бичгүүдэд“наркотерроризм” гэсэн шинэ нэр томьёо бий болж, үндэстэн дамжсан энэ гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нэг улс орон, бүс нутгаар үл хязгаарлан даяаршлын үзэгдэл болон хувирч байна. Хүмүүсийг энэхүү хар тамхи буюу мансууралд оруулж байгаа гол зүйлийн нэг бол түүний талаар тодорхой мэдлэггүй байх явдал юм.

Хар тамхи, мансууруулах бодис муу нөлөөтэй гэдгийг хүн бүр мэддэг боловч чухам ямар их хор нөлөөтэй,аймшигтай үр дагавартайг  төдийлэн сайн мэддэггүй. Ер нь олон хүчин зүйлээс болж хүмүүс хар тамхинд орж донтдог. Тухайлбал, Гондурас улсын Сан педро сулагийн Нийгмийн эрүүл мэндийн төвд хийсэн асуумж судалгаагаар  мансуурагчдын дундаж нас 23.3 байсан бөгөөд хэрэглэсэн бодисууд ньмарихуана 78 хувь, кокайн  72 хувь, цавуу/дэгдэмхий бодис 27 хувь, амфетамин  нэг хувь хэрэглэж байгаа тухай судалгаа гарчээ.

Хэрэглэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь архи, тамхи урьд нь хэрэглэдэг байсан, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг найзтай байх, мансууруулах бодисын талаар хангалттай мэдээлэлгүй,өөрийгөө үл хүндэтгэдэг, нас болон бусад хувийн зан байдал, гэр бүлийн болон нийгмийн хүчин зүйлүүд нөлөөлсөөр байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнууд хүчээ нэгтгэн хамтран ажиллах шаардлага тулгарч буйг сануулсаар байна.

Н.Бүжин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here