Я.Давааням оффшор бүсээс 4 сая гаруй ам.доллароо оруулж ирлээ

0
66

Оффшор бүсэд данс эзэмшдэг хэмээн “Панамын баримт”-д тулгуурлан олон нийтэд зарласан хүмүүсээс нэг хүн хилийн чанадаас мөнгөө Монгол Улсад оруулж иржээ. Төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй, тэдний хамаарал бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болохыг АТГ-ынхан нэлээд удаан хугацааны турш хийсэн ажиллагааныхаа дүнд тогтоосон.

Засгийн газраас Багамын болон Маршаллын арлууд, Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн холбооны улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд данс эзэмшихийг хориглох заалт холбогдох хуулиудад оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхийг уриалсан билээ. Энэ бүхнийг үндэслээд Панамын гэх дээрх баримтад дурдагдсан хүмүүсийн нэг болох иргэн Ч.Давааням дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж иржээ.

Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Оффшор бүсэд байршуулсан мөнгөө буцаан татсан хамгийн анхны тохиолдол нь энэ. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн зүйл ангид заасны дагуу шалгаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here