Гишүүд сайдын суудалд “уралдаж” байна

0
87

УИХ-ын намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан улстөрийн халуухан өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын намрын чуулганаар хамгийн эхний хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг олонхийн саналаар томиллоо. Тэрбээр өчигдөр албан ёсоор тамгаа гардаж авсан билээ. Түүнчлэн олны анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл бол шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал юм. Тодруулбал, яамдуудын тоог нэмэх, хэн хэнийг сайдаар томилох, дэд сайдуудын асуудал байх,  байхгүй У.Хүрэлсүхийн толгойлох Засгийн газрын өнгө ямар байх гэхчлэн олон, олон асуудлыг ар араасаа дагуулсаар байна. Улмаар шинэхэн Засгийн газарт багтахаар гүйлдэж байгаа гишүүдийн уралдаан бүдүүлгээр хэлбэл, улстөрчийн “долоолт” аль хэзээний эхэлчихэж. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав,  М.Оюунчимэг, Б.Батзориг нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөө рүү гүйлдэж, аль нэг яамдын сайд болчих санаатай тал засч, замаа бэлдсээр байна. Мөн энэ Засгийн газрын сайдуудын хэд нь давхар дээлтэй байх, хэдийг нь гаднаас томилох, хоёр хэсэг болон хуваагдчихсан МАН-ын гишүүдийн бүтэцээ яаж хуваахаас У.Хүрэлсүхийн хувь заяа шийдэгдэнэ.

                                                                                                       Б.Хэрлэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here