З.Нарантуяа: Хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийх гээд байна

0
97

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр  өргөтгөсөн  хурал хийсэн билээ. Энэхүү  хурлын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Л.Болд нар оролцлоо. Тэд  төсвийн тодотголтой уялдуулж дүгнэлт гаргасан бөгөөд УИХ-ын чуулганд танилцуулахаар болжээ.

Түүнчлэн төсвийн орлого давах бүрт тодотгол хийх шаардлагагүй, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн төсөв тодотгох болгонд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, хуулиар тогтоосон алдагдлын хэмжээ болон Засгийн газрын өрийн хэмжээг нэмдэг байдлаа болих хэрэгтэй.

Төсвийн орлого буурах, зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийдэг. Гэтэл хуулийн үндэслэл бий болоогүй байхад тодотгол хийх гээд байна. Хуулийн хэрэгжилтийг бүх шатанд мөрдөхөө болилоо гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here