Ж.Мөнхбат: Компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан

0
75

ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  шинэ засгийн газарт сайдаар ажиллахгүй гэдгээ тодотгосон юм. Мөн  “Би өөрийнхөө гүтгэгдсэн нэр хүндийг сэргээхийн тулд  хуулийн байгууллагад хандана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандын автозамын тендэрийг нийтдээ найман компани материал ирүүлсэн. Концессийн гэрээг “Засаг чандмань майнз” компани шалгарсан. Энэ компанитай миний бие болон манай гэр бүлийн нэг ч хувьцаа эзэмшдэггүй. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг нь миний хамаатан байсан.

Гэтэл надтай холбож байгаад харамсаж байна. Миний бие сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, концессийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ хуулийн дагуу тогтоогдвол тухайн компанийн концессийн гэрээг зогсоож,  надад хариуцлага тооц. Нэр хүндэд халдсан бол мөн хуулийн дагуу хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж байна” гэж мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here